Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

  • 1997 онд байгуулагдсан
  • 704325-39, 70439919, 99138579
  • kharuslake@mpa.gov.mn
  • Ховд аймаг, Жаргалант хот‍, Наран баг

Ерөнхий танилцуулга

Хар ус нуурын сав газрыг улсын тусгай хамгаалалтанд оруулсан

үндэслэл, зорилго

             Монгол орны байгалийн мужуудаас байгалийн цогцолборын хувьд хаана ч давтагдашгүй өвөрмөгц дүр төрхтэй биеэ даасан мужийн нэг болох Их нууруудын хотгор руу Монгол Алтай,Хангайн салбар уулс түрж орж ирсний улмаас бие биенээсээ харьцангуй салангид хэд хэдэн хотгор/Увс,Хяргас, Хар ус нуурын,Шаргын говийн г.т/-ыг бий болгосны нэг нь Хар ус нуурын хотгор юм.

Хар ус нуурын сав газар нь Их нууруудын хотгорын төв хэсэгт байрлах байрлах бөгөөд нуурын төв хэсэгт Жаргалант хайрханы нуруу үлэмж талбайг эзлэн оршдог учир энэ хотгор нь физик газар зүй, геоморфологийн хувьд өвөрмөгц онцлогтой.

Энэ уудам хотгорыг бүрэлд нь хамарсан Хар ус нуурын Байгалийн цогцолборт газар нь дараах онцлогтой.

Үүнд :

  • Их нууруудын хотгорын байгалийн үндсэн шинж төрхийг бүрэн багтаасан,газрын гадаргуугийн хотгор гүдгэрийн байдал, үнэмлэхүй ба харьцангуй өндрийн хэмжээ, харсний хэв шинж,ургамалжилт, амьтны аймгийн бүрдэл, тохиолдоц зэргээрээ эрс ялгаатай,нилээд олон хэв шинжийн ландшаф,биоценозыг үүсгэсэн онцлог нутгуудыг хамарч байна.
  • Их нууруудын хотгорт 62 овгийн 245 төрөлд хамаарах 554 зүйл ургамал бүртгэгдснээс ХУНБЦГ-т 58 овгийн 234 төхөлд хамрах 457 зүйл ургамал бүртгнгдээд байгаа бөгөөд тэдгээрийн 90 зүйл нь эмийн, 15 зүйл нь Монголын улаан номонд бичигдсэн,9 зүйл унаган,5 зүйл нэн ховор,13 зүйл ховор ургамал байдаг.
  • Амьтны аймгийн хувьд өндөр уул, хээр тал, говь цөл, усны болон ус намгархаг газрын амьтдын төлөөллийг бүрдүүлсэн олон төрөл зүйлийн амьтад байдаг. Энэ нутагт 53 зүйл хөхтөн амьтан тархан амьдардагаас 10 зүйл нь Монголын улаан номонд бичигдсэн,3 зүйл нь /ирвэс,монгол бөхөн, төв азийн минж/нэн ховор,6 зүйл ховор амьтан юм.
  • Энд 17 багийн 35 овгийн 220 зүйл шувуу бүртгэгдсэнээс ихэнх нь ус намгийн шувууд байх бөгөөд өндөглөн өсч үрждэг 123,өвөлждөг 49, нэн ховор 4, ховор болон ховордож байгаа 14, улаан номонд бүртгэгдсэн 19, унаган2/ алтайн хойлог,өгөөлэй шулганаа/ зүйл шувуу байдаг.
  • 5 зүйл загас,5 зүйл мөлхөгч, хөрсний 391 зүйл сээр нуруугүй амьтан байдаг.
  • ХУНБЦГ-ын нутаг нь Их нууруудын хотгорт харьцангуй их талбайтай    

ус, намаг бүхий газар цөлийн гандуу хуурай орчинтой хослон

экологийн өвөрмөгцорчныг бүрдүүлдэг байгалийн биеэ даасан

онцлог муж юм

  • ХУНБЦГ-ын дэвсгэр нутагт Жаргалант хайрхан уул бүхлээрээ багтах

тул өндөр уулын ян сарьдаг,уулын нуга,уулын хээрийн ландшафт, хуурай хээр,цөлжүү хээр бүр доошлоод Хар нуурын эрэг дагуух баглуурт цөлийн ландшафтзэрэг бүх босоо бүсчлэлийн ландшафууд хамрагдахаас гадна дөргөн нуурыг хүрээлэн орших заримдаг цөлийн ландшафт ч байдаг. Иймд ХУНБЦГ—нь өндөр уул,хээр тал,цөлжүү хээр,шовь,цөл,нуур, голын хөндий зэрэг ус намгархаг газар зэрэг газар зүйн бүх бүс бүслүүрүүдийн төлөөлөл бүхий байгалийн өвөрмөгц тогтоцтой газар юм.

  • ХУНБЦГ нь ус намгийн шувуудын амьдрах хамгийн тохиромжтой орчин юм.Энд 200 гаруй зүйлийн нүүдлийн шувууд өндөглөн зусдаг ба тэдгээрийн дотор дэлхийд ховордож  буй цөөнгүй шувүүд байдаг төдийнүй Төв Азийн зэгс шагшуурга бүхий хамгийн том ус намгийн экосистем учраас энэ бүс нутагт олон улсын ая холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах конвенци/Рамсартын –ийн бүртгэлд 1999 онд оруулсан.
  • Байгаль, цаг уурын өөрчлөлт болон бэлчээрийн талхдал,захим ухгамал амьтдыг зүй зохисгүйгээр хэи ашиглах, ховор, нэн ховор амьтдыг хуогайгаар агнах, амьдрах орчин,бэлчээх нутгийг нь эзлэх,мод бут, бургасыг эмх замбараагүй түлшинд хэрэглэх,түймэр тавих зэрэг ард иргэдийн зохисгүй,хууль бус үйл ажиллагааны уршгаар байгалийн төлөв байдал өөрчлөгдөн доройтож захим ховор,нэн ховор амьтан ургамлын зүйлийг мөхөлд хүргэх зэргээр тухайн экосистемд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тус газрыг Улсын тусгай хамгаалалтанд оруулах зайлшгүй шаардлага бий болгосон юм.