Хар-Ус нуурын Улаан даавуут, Бургиулт,Шаазантын цутгал зэрэг газруудад загасны хууль бус агнууртай тэмцэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийв. хяналт шалгалтыг Буянт сумын нарийн гол багийн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Б.Болд, Мянгад сумын Цагаан булан багийн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Л.Баттөмөр, хамгаалалтын захиргааны байгалийн нөөцийн мэнежмент хариуцсан мэргэжилтэн А.Хашбаатар нар 2017.01.30-2017.02.02-ны хооронд зохион байгуулсан бөгөөд загас барих зорилгоор тавьсан эзэн холбогдогч нь тодорхойгүй 23 ширхэг загасны торыг илэрүүлэн 230 ширхэг загасыг нууранд нь буцаан тавьсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now