Зэгсний түймэр

2017 оны 03 сарын 09

Хар-Ус нуурын БЦГ-ын хязгаарлалтын бүс нутаг Мянгад сумын Цагаан булан багийн нутаг Хонгорж хэмээх газарт 2017.03.08-ны өдөр орон нутгийн цагаар 15:30 минутанд Зэгсний түймэр гарч энэ талаар мэдээллийг тухайн газар нутгийг хариуцан хамгаалдаг байгаль хамгаалагч 17:20 минутанд хамгаалалтын захиргаанд өгсөн. Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны Даргаар ахлуулсан ажлын хэсэг шуурхай арга хэмжээ авч аймгийн Онцгой байдлын газар, Мянгад сумын ЗДТГ-т мэдээг хүргүүлэн газар дээр нь очиж ажиллаа.
Орон нутаг хариуцсан байгаль хамгаалагч 30 гаруй нутгийн иргэдийг дайчлан зэгсний түймэрийг газар авхуулалгүйгээр тогтоож улмаар сумын ЗДТГ, хамгаалалтын захиргааны ажлын хэсэг хамртан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 22:10 минутанд цурманд оруулан бүрэн унтраалаа. дээрхи түймрийн улмаас зэгс, хулс бүхий 30 гаруй га бэлчээр бүрэн шатсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now