Баруун бус нутгийн засаг захиргаа, нутгийн иргэдтэй уулзалт хийх, санал солилцох, тэргүүн ээлжинд хамгаалалтанд авах боломжтой газруудад аймаг, сумын ИТХ-ын тогтоол шийдвэр гаргуулах, нутгийн иргэдэд экологийн бүс нутгийн үнэлгээний ач холбогдол, үр дүнг танилцуулах, мэдлэг ойлголт өгөх, нутгийн иргэдийг экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг ашиглах боломжоор хангах зорилготой сургалтыг TNC төслийн газраас Баруун бүсийн судалгаа шинжилгээ, сургалт мэдээллийн төвд зохион байгууллаа.

Ховд аймаг:

Ховд хот, Мянгад (Ховдын гол-Сартугтай) 

Дуут сум (Ар Хужирт, Битүүт, Хөх Сэрхийн Бүргэдтэй),

Манхан сум (Гурван цэнхэрийн агуй ДГ болгох үндэслэл),

Зэрэг сум (Бумбат хайрхан, Баатарын нуруу), Мөст сум (Давстын Улаан уул, Баатарын нуруу),

Мөнххайрхан сум (Борт, Алаг-Цагаан Сайгийн нуруу, Хүрэлдэй-Ханхайн нуруу),

Булган сум (Булган голын татам)

Үенч, Алтай сум (Алаг Тээгт уул, Бодончийн хавцал),

Хийж гүйцэтгэх ажил:

  1. Монгол орны баруун бүсийн экологийн бүс нутгийн үнэлгээгээр сонгогдсон газруудыг эрэмбэлэн  орон нутгийн засаг захиргаанд өгөх, аймаг сумын газар зохион байгуулалт, байгаль хамгаалах төлөвлөгөөнд тусгах зөвлөмж өгөх
  2. Улсын болон орон нутгийн хамгаалалтад авахаар сонгогдсон газруудын хил хязгаар, газар нутгийг дархлан хамгаалахын ач холбогдол, хамгаалалтад оруулах үндэслэл шаардлага, бусад экологийн онцгой ач холбогдолтой газруудын талаар нутгийн иргэд, удирдлагад дэлгэрэнгүй танилцуулах, мэдлэг ойлголт өгөх, санал солилцох.
  3. Хамгаалалтанд авах газруудыг аймаг, сумын шийдвэр гаргагч нарт танилцуулах, жил бүрийн газар зохион байгуулалтын болон байгаль  хамгаалах төлөвлөгөөнд оруулж байх шийдэлд хүрэх.
  4. Зарим газруудыг орон нутгийн хамгаалалтад авах судалгаа хийж, үндэслэл боловсруулж, холбогдох тогтоол шийдвэр гаргуулахад туслах, хамтран ажиллах.

Сургалт, семинарын үр дүн.

  1. Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудад хийсэн дүн шинжилгээгээр сонгогдсон газруудыг эрэмбэлж аймаг, сумын ИТХ, ЗДТГ, нутгийн иргэдэд  танилцуулж ойлголт өгөх,
  2. Үнэлгээгээр сонгогдсон газруудыг жил бүрийн аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, байгаль орчны төлөвлөгөөнд тусгуулах, орон нутгийн болон Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулах эхлэлийг бий болгох.

 

 

 

 

Аймгийн төвд сургалт, семинарт оролцох хүмүүс:

  1. Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид, 7-8 хүн
  2. Засаг дарга, ЗДТГ-ын ажилтан, 5-6 хүн
  3. Аймгийн БОАЖГ-ын дарга, мэргэжилтэн нар 5-6 хүн
  4. Аймгийн газрын албаны дарга мэргэжилтэн  3-4 хүн
  5. Аймгийн УЦУОШГазрын албаны дарга мэргэжилтэн  3-4 хүн
  6. Аймгийн МХГ-ын дарга, мэргэжилтэн  3-4 хүн
  7. Ховд Их сургуулийн удирдлага, эрдэмтэн, судлаач нар 5-6 хүн
  8. ХУНБЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн 4-5 хүн
  9. Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны дарга, мэргэжилтэн 4-5 хүн
  10. Аймгийн ХХААХҮГазрын дарга, мэргэжилтэн  3-4 хүн
  11. Аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны удирдлага, мэргэжилтэн 2-3 хүн
  12. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч 8-10 хүн
  13. ТББ-ын төлөөлөл 5-6 хүн

Нийт, 40 – 50 хүн оролцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now