Дэлхийн Биологийн олон янз байдлын олон улсын өдөрт зориулсан арга хэмжээг Манхан сумын Баян гол багийн иргэн Аймгийн заан Н.Даваадоржийн алдар хүндэтгэх арга хэмжээтэй хамтруулан зохион байгууллаа.

Хар-Ус нуурын БЦГ-ын “АХА” тэмцээнд Баянгол багийн 50-н иргэн оролцсоноос 1 дүгээр байрыг  Ч.Цэндмаа, 2  дугаар байрыг Т.Оюу, 3 дугаар байрыг Я.Бямбабаяр нар эзэллээ.

Мөн Баян гол багийн иргэдийн дунд зохион явуулсан “Нийтийн дууг хэн сайн дуулах вэ?”, “Нийтийн бүжгийн аврага “ шалгаруулах тэмцээнүүдийн тусгай байрын шагналыг олголоо.

Дээрхи арга хэмжээний үеэр Баян гол багийн 250 гаруй иргэдэд байгууллага сурталчилах гарын авлага материал тараан ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now