БОАЖЯ-ны ТХНУГ, Судалгаа, сургалт, мэдээллийн Баруун бүсийн төвийн санаачилгаар WWF-ын санхүүжилтээр Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааг түшиглэн баруун бүсийн 9 Хамгаалалтын захиргааны дарга, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн, аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн,  байгаль хамгаалагчдыг чадавхижуулах ТХГН-ийн биологийн олон янз байдлын мониторинг судалгааны арга зүй, амжилт сургамж сэдвийн дор зохион байгуулж буй баруун бүсийн зөвлөгөөн амжилттай явагдллаа.

Мөн сургалт, зөвлөгөөнд оролцогчдын дунд  “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулагдаж Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд тодорлоо. Энэхүү тэмцээний гол зорилго нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, баруун бүсийн хамгаалалтын захиргаад Гар бөмбөгийн багтай болох гэсэн зорилтын дор явагдсан.

Уг зөвлөгөөнд Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын газрын Ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар нар оролцож Байгаль орчны яам болоод Тусгай хамгаалалттай  нутгийн удирдлагын газраас авч хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now