Ажлын хэсгийг  Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар ахлан, ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх, мэргэжилтэн Т.Болдбаатар, нар ажиллаж Хамгаалалтын захиргааны 2017 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэнд хяналт шалгалт хийж, дүгнэн, байгаль орчны багц хуулиудын хэрэгжилт, орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай байгуулсан хамтын ажиллагаа, биосан программын ашиглалт мөн байгаль хамгаалагчдын 64 цаг, мэргэжилтэн, дарга нарын 130 цагийн хичээлээр түвшин тогтоох шалгалт авлаа.

Мөн хамгаалалтын захиргааны албан хаагчидтай уулзалт хийн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, шийдвэрлэх арга зам, боломж, чиглэлийг өгөн ажиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now