“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр зохион байгуулагдаж, Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор тэшүүрийн насанд хүрэгчид ба өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдааныг зохион байгуулж, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, сайхан морь, тэмээтэй хос зэргийг тус тус шалгаруулж, Ховдчууд Хатан Хар-Ус нуурынхаа толин цэнхэр мөсөн дээр 2 өдрийг цэвэр агаар, идэвхитэй хөдөлгөөн, инээд хөөр, нөхөрсөг өрсөлдөөн дунд өнгөрүүллээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now