Хар ус нуур - Байгалийн цогцолборт газар

Ерөнхий танилцуулга

Байгуулагдсан түүх, өнөөгийн үйл ажиллагаа  

Хар-Ус нуурын БЦГ-ыг байгуулах үндэслэл боловсруулах судалгааг 1993-1996 онуудад Ховд дахь Улсын Багшийн Дээд Сургуулийн Биологи-газарзүйн тэнхмийн судлаачид хийж, уг судалгааны үндсэн дээр УИХ-ын 1997 оны 47-р тогтоолоор Хар-Ус нуурын орчмын нутгийг Улсын Тусгай хамгаалалтанд авч Байгалийн Цогцолборт газар анх байгуулагдсан түүхтэй.

Улсын их хурлын 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Хар-Ус нуурын сав газрыг байгалийн цогцолборт газрын ангилалаар Улсын тусгай хамгаалалтанд оруулсан бөгөөд Байгаль орчны сайдын 1997 оны 09 дүгээр сарын 8-ний өдрийн 122 дугаар тушаалаар Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын асуудал хариуцсан салбарыг 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн төвд байгуулахаар шийдвэр гарч Байгаль орчны сайдын 1997 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 122 дугаар тушаалаар Увс нуурын Дархан газрын харьяа Хар-Ус нуурын Байгалийн Цогцолборт газрын  Хамгаалалтын салбарыг анх байгуулжээ. Энэ салбарын анхны эрхлэгчээр Д. Батхүүг томилж байжээ.  

Тухайн үед Хар-Ус нуурын БЦГ-ын судалгаа хариуцсан мэргэжилтнээр биологич Ц.Гантулга, Хамгаалалт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр гидрогеологич А.Хашбаатар, сургалт сурталчилгаа  хариуцсан мэргэжилтнээр газар зүйч Ю.Сувдчимэг, жолоочоор Б.Баянмөнх, Сахиул-үйлчлэгчээр Б.Цэцэгмаа, Чандмань суманд Ц. Гантулга, Манханд Ө.Палам, Мянгадад А.Цагаач, Дөргөнд Ж.Баттогтох, Буянтад Б.Болд нар байгаль хамгаалагчаар томилогдон 1998 оны эхний хагаст 12 ажилтантай хамгаалалтын захиргаа өөрийн гэсэн ажлын байртай болж үйл ажиллагаа нь жигдэрсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус хамгаалалтын захиргаа нь байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А-233 тоот тушаалаар

 Хамгаалалтын захиргааны дарга -1,

Судалгаа,шинжилгээ сургалт мэдээллийн төв хариуцсан мэргэжилтэн 1

Байгалийн нөөцийн менежмент хариуцсан мэргэжилтэн 1

Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн 1

Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн 1

Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн 1

Байгаль хамгаалагч 9 буюу төрийн захиргааны 15 ажилтан

Нягтлан бодогч 1

Архив,Бичиг хэрэг-дотоод ажил хариуцсан ажилтан 1

Жолооч -1

Сахиул, үйлчлэгч 1 буюу төрийн үйлчилгээний 4 ажилтан нийт 19 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх байгуулагдсан цагаас өдгөөг хүртлэх 20 жилийн хугацаанд хамгаалалтын захиргааны төсөв санхүү, материаллаг бааз, боловсон хүчний чадавхи бэхжин ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломж бүрэн хангагдсан